+976 7222-7007 Deedmotors@zion.mn Дээд Моторс Showroom, Махатма Гандигийн гудамж H...
Зөвлөгөө

Машины техникийн үзлэгт бэлтгэх

Админ 2026.02.25 109 үзсэн
Жил бүр машинаа техникийн үзлэгт оруулах шаардлагатай. Зарим машин эхний удаагаа үзлэгт ордоггүй шалтгаан нь бэлтгэл муу байдагтай холбоотой.

БЭЛТГЭХ ЗҮЙЛС:

Гэрэлтүүлэг:
- Урд, хойд гэрэл бүгд асдаг эсэх
- Дохионы гэрэл (чиглүүлэгч)
- Тоормосны гэрэл
- Арын манан гэрэл
- Улсын дугаарын гэрэл

Тоормос:
- Тоормосны шингэн хүрэлцээтэй эсэх
- Тоормосны наклад хангалттай зузаан эсэх
- Гар тоормос ажилладаг эсэх

Дугуй:
- Дугуйн зузаан хангалттай эсэх (1.6 мм-ээс дээш)
- 4 дугуй ижил хэмжээтэй эсэх
- Дугуйн даралт зөв эсэх

Шил:
- Урд шилэнд хагарал байхгүй эсэх
- Шилний угаагч ажилладаг эсэх
- Шилний арчигч (дворник) сайн арчдаг эсэх

Утаа:
- Утааны өнгө хэвийн эсэх (хар утаа гарч байвал асуудалтай)
- Каталитик конвертер ажилладаг эсэх

Баримт бичиг:
- Гэрчилгээ
- Даатгал хүчинтэй эсэх
- Өмнөх жилийн үзлэгийн тэмдэглэгээ

Эдгээрийг урьдчилж шалгаснаар үзлэгт нэг удаагаар тэнцэх боломж нэмэгдэнэ!
Хуваалцах: Facebook