+976 7222-7007 info@deedmotors.mn 901-1, Эрхэт оффис, 9-р хороо, Баянзүрх дүүрэг,...

Хэрхэн захиалгаар автомашин авах вэ?

Японы дуудлага худалдаанаас өөрийн хүссэн автомашинаа захиалаарай. Захиалж авбал зах зээлийн үнээс 20% хүртэл хямд байх боломжтой.

Захиалгын 6 алхам

1

Алхам 1

Японы автомашины дуудлага худалдаанаас захиалгаар авах автомашины зах зээлийн үнэ болон бусад холбогдох мэдээллүүдтэй танилцах.

2

Алхам 2

Захиалгын хуудас баталгаажуулалт — захиалгаар худалдаж авахыг сонирхож буй автомашины агуулгыг 2 талаасаа ярилцаад цахимаар баталгаажуулах.

3

Алхам 3

Автомашин худалдах, худалдан авах гэрээ хийх (оффис дээр биеэр ирж болон зайнаас буюу цахимаар).

4

Алхам 4

Захиалгаар худалдаж авах автомашины үнийн дүнгээс хамааран 200,000–500,000 иений урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх илгээх (Хаан банкны тухайн өдрийн иений ханшаар тооцно).

5

Алхам 5

Урьдчилгаа төлбөрөө төлсний дараа бид таны сонирхсон автомашиныг Япон дахь дуудлага худалдаанд оролцон худалдаж авна. Ойролцоогоор 7–10 хоногийн дараа үлдэгдэл төлбөрийг нэхэмжилснээр Япон дахь төлбөр бүрэн дуусна.

6

Алхам 6

Автомашин УБ хотод ирсний дараа Монгол дахь гаалийн татвар болон тээврийн зардлыг тухайн үеийн ханшаар тооцон төлснөөр та автомашинаа хүлээн авах боломжтой.

Худалдан авахаас өмнө мэдэх зүйлс

Худалдан авахаас өмнө анхаарах зүйлс
Ямар төрлийн автомашин авах вэ
Автомашин худалдан авах төсөв
Худалдан авах процесс
Автомашины зээлтэй холбоотой мэдлэг
Аюулгүй байдал, зөв ашиглалт